АН авлигачдын үүр уурхай байсаар байх уу?

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 19

Банк дээрэмддэг, албан тушаал эрх мэдлээ ашиглан өөрсдөдөө давуу байдал олгодог, хээл хахууль авдаг гэмт хэрэгтнүүдтэй холбоотой асуудал нийгэмд хамгийн том шуугиан тарьж байна. МАН Хөгжлийн банкны асуудал дэгдэхээс өмнө Их хурлаараа дүрмээ өөрчилж, аливаа гэмт хэрэгт холбогдсон, ял авсан нөхдийг намаасаа хөөж, ямар ч шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлав. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ардын намд авлигачдыг багтаах зай байхгүй” хэмээн хатуухан мэдэгдэж, Хөгжлийн банкнаас зээл аваад эргүүлж төлөөгүй этгээдийг намаасаа хөөх асуудлыг хяналтын Ерөнхий хороо нь хэлэлцэх гэж байна. Мөн ХҮНамын дарга УИХ-ын гишүүн Д.Доржханд “Хар тамгатай улстөрчдийг улс төрийн намууд нэр дэвшүүлдэггүй, иргэд сонгодоггүй байвал бодит үр дүн гарна” хэмээн мэдэгдчихлээ. Гэтэл өөрсдийгөө Монголын улс төрийн хоёр дахь том хүчин гэж зарладаг АН таг чиг суусаар...Өнгөрсөн УИХ-ын сонгуульд АН-ынхан 13 гэмт хэрэгтэн, яллагдагчийг нэр дэвшүүлж, сонгогчдыг басамжилсан. Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд нь ял авсан ч бас л дуугарсангүй. 

1. С.Эрдэнэ
Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа төрсөн охин Э.Золзаяагийн нэр дээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 12 тэрбум төгрөг авч хуучин элеватор шахсан хэргээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж, С.Эрдэнийг яллагдагчаар татсан байна.

2. Э.Бат-Үүл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээс ял авсан. 

3. Н.Батбаяр
Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн.

4. A.Адьяасүрэн
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Автотээврийн газрын албан тушаалтанд 100 000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, яллагдагчаар татагдсан.

5. Г.Баярсайхан, Д.Ганбат
Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдаар, Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа төсөл хэрэгжүүлэх нэрээр төсвөөс 1 тэрбум төгрөг авч бидон тараасан. Гэтэл бидон санхүүжүүлсэн 1.0 тэрбум төгрөгийг ямар ч тендер зарлалгүй нэр бүхий таван аж ахуй нэгжээр дамжуулан авсан байна. Энэ таван компани дотор Д.Ганбат гишүүний өөрийн нь “Техник импорт” ХК байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хууль, “Авлигын эсрэг хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Нийтийн ашиг сонирхлын тухай хууль”-ийг зөрчсөн гэж үзэн дээрх хоёр хүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.

6. Д.Бат-Эрдэнэ
Тавантолгой ХК-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр 1 тонныг дунджаар ердөө 13 доллараар худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан, Тавантолгой ХК-аас хулгайн замаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан зэрэг асуудлаар АТГ-т шалгагдаж, дэд захирал Дагвын хамт яллагдагчаар татагдсан.

7. С.Баярцогт
ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж байна. 1992 оны Калифорнийн худалдааны гэрээ гэгчээр монгол төгрөгийг үнэгүйдүүлж ам.долларыг Монгол Улсын баталгаажих мөнгөн тэмдэгт болгосон ажилд оролцогч.

8. Д.Эрдэнэбат
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. 1996 онд хууль бус өмч хувьчлалд гар бие оролцож улсыг аж үйлдвэргүй болгон дампууруулсан гэгддэг. 

9. Да.Ганболд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шалгагдаж байгаа. 

10. Б.Бямбасайхан
 “Оюу толгой” компанид хэт давуу эрх олгосон хэргээр шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шалгагдаж байгаа.

11. О.Магнай
Ливан, Монголын хөгжлийн сангийн тэргүүний нэрийг ашиглан Монголд хөрөнгө оруулахаар ирсэн Ливан Улсын иргэдийг залилан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа.

12. Н.Алтанхуяг бонд болон, Хөгжлийн банкны зээлийн асуудалд холбогдсон,

13.Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар ХХБ-ныханд зарсан хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан гэх мэтээр АН-ын хулгайч дээрэмчдийн уртаас урт жагсаалт гарна. Энэ бол зөвхөн “мөсөн уулын орой”  төдий зүйл. Гэтэл намынхаа тамганы төлөө талцан хэрэлдэхээс өөр зүйл мэдэхээ байсан тус нам эдгээр гэмт хэрэгтнүүдтэйгээ хариуцлага тооцсонгүй, тооцох тухай ганц үг ган хийсэнгүй. Хөгжлийн банкны зээлийг тарааж, гэмт хээгт холбогдон шалгагдаж байсан Ж.Отгочулуун нь “Хөгжлийн банкаар МАН-ын дотоод зөрчил илэрч байна” гэсэн хөгийн юм яриад сууж байх жишээтэй. Энэ маягаараа бол АН нэрээ сольж Авлигачдын нам болоход ч буруудах зүйлгүй бололтой.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ман(64.119.20.58) 2022 оны 02 сарын 20

Ман уих гишүүддээ хариуцлагаа тооцох хэрэгтэй хуулийн байгуулгаас ял авсан хб, ждү тэй холбогдсон

0  |  0
зочин (202.9.46.23) 2022 оны 02 сарын 20

ЭЛБЭГДОРЖ, БАТТУЛГА 2- ГОО ГЭЭЧИХСЭН БНА ШҮҮ... НЭМЭЭД БИЧЭЭРЭЙ.

1  |  0
ИРГЭН(66.181.189.78) 2022 оны 02 сарын 20

ЭД НАР ЮУ Ч БИШ. ХАМГИЙН НОЦТОЙ НЬ ЭЛБЭГДОРЖ. БҮХ АРД ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР ДАВАРЧ ХУЛГАЙЛЖ БСН БХД ЯАГААД МАН ЯАХ Ч ҮГҮЙ БГАА НЬ Л СОНИН БН. ХЭДЭН ӨӨРИЙНХӨӨ ГИШҮҮДИЙГ Л ЧАДДАГААРАА...ҮНЭХЭЭР ЭЛБЭГДОРЖ МАН-ИЙН ХҮРЭЛСҮХ ЭД НАРЫГ НЭЭНТЭГЛЭЧИХСЭН ГЭЖ ХҮМҮҮС ЯРИААД БДГ, ҮНЭН БОЛ ОДОО ЭНЭ АМАРБАЯСГАЛАНГИЙН БҮХ ЮМ НЬ ЖҮЖИГ БОЛЖ ТААРЧ БН

1  |  0
зочин(124.158.68.57) 2022 оны 02 сарын 20

МАН-ыхан Элбэгдоржоос айж чацгаа харвуулан харайлдана.Өөрийнхөө намын ядарсан хэдийг дарамтлан сүрийг үзүүлж том дүрэмдэнэ. Шүүхээ солихгүй бол одоогийн сүр үзүүлэлт импотенци-д ороод чалчийна.

0  |  1
Зочин (192.82.90.175) 2022 оны 02 сарын 20

МАН больж үзээ. Шоучид минь. Та нар улс орныг самарч байна даа

1  |  2
zochin(73.111.180.213) 2022 оны 02 сарын 19

ene zobxon exlel

1  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 02 сарын 19

ene zobxon exlel

1  |  0
chimedregzen altange(81.223.16.46) 2022 оны 02 сарын 20

Эхлээд жинхэнэ дэмждэг байлаа одоо жинхэнэ үзэн яддаг нам биш Мафи

3  |  0
Ард(66.181.161.29) 2022 оны 02 сарын 19

Ард

0  |  0
Ард(66.181.161.29) 2022 оны 02 сарын 20

АН гэдэг чинь уулаасаа л Авилгачдын нам гэсэн үг юм шдээ, ер нь л анхнаасаа адгийн хогийн шаарангууд нэгдэж байгуулсан бүлэглэл шүү дээ

4  |  1
Top