Коронавирусний халдварын тархалт намжаад байсан Өвөр Монголд сүүлийн хэд хоног халдварын тохиолдол бүртгэгдэх нь эрс нэмэгдлээ.
Ковидийн шинэ давлагааны эхэнд Өвөр Монголын Манжуурт халдвар гарч байсан бол сүүлийн хэдэн өдөр Хөххотод голомтлон гарч ирлээ. Эмнэлгийн байгууллагаас өвчтөнүүдийн маршрутыг гаргаж, халдвар хаанаас тархсныг илрүүлэх ажил хийж байна.
Өнгөрсөн Бямба гарагт тус хотод 18 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд сүүлийн хэд хоногт нийт 86 дотоодын халдвар бүртгэгджээ. Хоёр хүний биеийн байдал маш хүнд байна. Халдвар гарсан дүүрэгт оршин суугчдыг шинжилгээнд хамруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Vheesei muu pizdanuud