"Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсэг хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

УИХ-ын даргын захирамжаар "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл Ажлын хэсэг өнөөдөр /2022.02.21/ хуралдана. 

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нар багтсан. Тэд "Хөгжлийн банк"-нд хийсэн хяналт, шалгалтын дүнгээ ирэх гуравдугаар сарын 5-нд нээлтээ хийх хаврын ээлжит чуулганаас өмнө гаргаж, парламентад тайлагнах үүрэгтэй бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр нээлттэй сонсгол зохион байгуулах юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top