СХД-ийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг улираан томилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны VIII Бага хурал өнгөрсөн амралтын өдөр болжээ. Хурлаас намын хорооны даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын нэрийг дэвшүүлж, улираан томилсон байна. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Энэ томилолтыг өчигдрийн ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА-ыг хоёр дахин өндөржүүлсэн шийдвэр хэмээн гүнээ ухамсарлаж, хүлээн авлаа. Иргэд, сонгогчид, журмын нөхдийнхөө их итгэлийг дааж, Засгийн газрын “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”, намын мөрийн хөтөлбөрийг шат шатанд хэрэгжүүлэхэд зүтгэл гарган ажиллах болно" хэмээн цахим хуудаснаа бичжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top