Б.Бат-Эрдэнэ: "Хөгжлийн банк" зээлдэгчдийнхээ амаар ажлаа хийдэг байсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

УИХ-ын даргын захирамжаар "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл уг Ажлын хэсгээс өнөөдөр /2022.02.23/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Нийт 73 зээлтэй холбоотой асуудлыг л шалгаж, ярьж байна. Цаг хугацаа ч шаардлагатай байна. Бид Ажлын хэсэг дээрээ ярьсан. Арилжааны банкууд зургаан шаардлага тавьж байхад "Хөгжлийн банк" гуравхан шаардлага тавьдаг. Энэ бол хариуцлагын асуудал юм. Өнгөрсөн хугацаанд "Хөгжлийн банк"-нд 10 удаа шалгалт хийсэн байдаг юм билээ. "Хөгжлийн банк"-ныхан зээлдэгч нарынхаа амаар ажлаа хийдэг байсан. Зээлдэгч тус бүрээр нь очиж нягталж шалгах ёстой. Тэгэхгүй бол өмнөх шалгалтын дүн дээр нь үндэслээд дүнгээ гаргаж болохгүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top