УИХ-ын даргын захирамжаар "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл уг Ажлын хэсгээс өнөөдөр /2022.02.23/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ер нь зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг л анхаарах ёстой. Авсан зээлээрээ арилжааны банкныхаа зээлийг төлчихсөн хүн ч байна. Мөн зориулалтын бусаар зарцуулсан нөхөд ч байна. Энэ бүгдийг газар дээр нь очиж шалгахгүй бол болохгүй. Тиймээс цаг хугацаа шаардаад байгаа шүү. Байшин барилга барьчихсан гэж байгаа боловч тэнд барилгын араг яс байх жишээтэй. Тэр бүгдийг шалгах шаардлагатай, хугацаа орно. Энд хөнгөн хандаж болохгүй" хэмээн товчхон байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )