Б.Пүрэвдорж: "Хөгжлийн банк" дарга нарын банк болсон байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

УИХ-ын даргын захирамжаар "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл уг Ажлын хэсгээс өнөөдөр /2022.02.23/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Би "Хөгжлийн банк"-ны зээлийг 2011-2017 он хүртэлх зээл, 2017 оноос хойших зээл гэж хоёр хувааж үзэж байна. 2017 он хүртэл 1625 аж ахуйн нэгжид арилжааны банкуудаар дамжуулан, 348 аж ахуйн нэгжид "Хөгжлийн банк" өөрөө зээл олгосон. "Хөгжлийн банк" нэг хэсэгтээ ард түмэн, аж ахуйн нэгжийн банк байж байгаад 2017 оны хуулийн өөрчлөлтөөр дарга нарын банк болсон. Хоёрдугаарт, манай Ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байгаа. Учир нь, бид Ажлын хэсгээрээ дамжуулж шалгалт хийе гэхээр бүх бичиг баримтыг хууль, хяналтын байгууллага аваад явчихсан, захирал дарга нарыг нь дуудаж шалган мөрдөх эрх байхгүй. Тиймээс Ажлын хэсгээс тодорхой санал гаргаж байна. Хянан шалгах түр хороо байгуулах нь зөв" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top