ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

2022.02.24 / ПҮРЭВ / ГАРАГ БИЛГИЙН ТООЛЛЫН 23

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 07.43-18.28
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Ус

Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top