АН-аас өнөөдөр /2022.02.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэр АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг "Ардчилсан нам гуравдугаар сард багтаж, ээлжит бус Их хурлаа хийнэ. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын үндсэн дүрмийн 5.22 5.1. зүйлд зааснаар "Дотоод сонгуулийн хороо тухайн их хурлыг зохион байгуулна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэн И.Мөнхжаргал Ардчилсан намын даргын сунгааг зарлаж байна гэх худал мэдээлэл тараасан. Ардчилсан намын тамгын шүүх хурал энэ сарын 16-нд болсон. Уг шүүх хурлаар Ц.Тувааны нэхэмжлэлтэй тамганы асуудал шийдэгдэж, хүчингүй болж С.Эрдэнэ гэдэг хүний тамга хүчинтэй гэсэн шийдвэр эцэслэн гарсан.
Гэтэл Ц.Тувааныг төлөөлсөн Дотоод сонгуулийн хорооны И.Мөнхжаргал гэх этгээдийн тэмдэглэл хүчин төгөлдөр бус гэдгийг шүүхийн тэмдэглэлд үлдсэн байгаа. Шүүх хурлаас хойш хэрэвзээ АН-ын дотоод сонгууль болон намын даргын сунгаа хүчин төгөлдөр бус тамга тэмдгээр явбал АН-ын дотоод асуудлаас хальж, эрүүгийн хариуцлага хүлээх болно. Тийм учраас үүгээр хууль бус үйл ажиллагаа явуулах гэж буй этгээдүүдэд анхааруулж, мэдэгдэл гаргасан" хэмээн ярьсан юм.
Сэтгэгдэл ( 0 )