Монгол Улсын дөрвөн иргэн Польшийн хилийг амжилттай нэвтэрсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Тэд Украины Львовоос өчигдөр /2022.02.25/ Польшийн Хребенне боомтоор амжилттай нэвтэрч, зорчигч тээврийн автобусаар Варшавт хүрсэн байна.
Гадаад харилцааны яам, ЭСЯ-ны зүгээс иргэдийг Польшийн хилээр нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, эх орондоо буцах хүсэлтэй гурван иргэнийг буцаах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )