С.Бямбацогт: Төрийн албан тушаалтан өөрөө ТӨРИЙН ТҮГЖРЭЛ болчихоод байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр /2022.02.28/ Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Төрийн албаны шинэтгэл-Төрийн бүтээмж" сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна. Сургалтад тус аймгийн 17 сум, төрийн байгууллагын 270 гаруй удирдах ажилтан оролцож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Бид Засгийн газрын үйл ажиллгааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа, үүнээс гадна МУ-н Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” гээд 6 бодлогыг дэвшүүлсэн. МАН-ын Их хурал хуралдаад дараа нь МУ-н ЗГ-аас өргөн барьж баталсан. Үүнд боомтын бодлого, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн ялгаа, төрийн албаны түгжрэл, бүтээмж, ногоон сэргэлт гэдэг асуудлууд дээр бид анхаарч ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг бид тодорхойлсон. 

Төрийн байгууллага, төрийн албан тушаалтан өөрөө төрийн түгжрэл болоод байгаа асуудал байна. Үүнийг л шийдэх ёстой. Ирэх 2024 он хүртэл бүх байгууллагууд, бүх сумдын Засаг дарга нарыг ямар ажил хийж хэрэгжүүлэх гэж байна вэ, ямар зорилго, бодлого дэвшүүлэх гэж байна гэдэг талаар албан бичгээр хариу өгөх, өнөөдрийн нөхцөл байдал чинь ямар байна, юу нь болж байна, юу нь болохгүй байна, ямар түвшинд байна, нөхцөл байдлаа үнэлж, дүгнэж, 2021 онд хийсэн ажлынхаа тайлан, 2022 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг ирүүл гэж албан бичиг явуулсан.

Гэтэл 27 байгууллагын удирдлагууд үүн дотор 16 сумын Засаг дарга хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр төрийн төлөө ажиллана аа, ард түмний төлөө ажиллана аа, намайг сонгоод өгөөчээ, намайг томилоод өгөөчээ гээд томилогддог тэгсэн атлаа хийх ажлаа хийх ёсоор нь хийдэггүй, хийж байна уу, үгүй юу мэдээлэл өгөөч ээ гэхээр мэдээлэл өгдөггүй, ийм байдалтай байгаа нь үнэхээр хачирхалтай санагдсан.

Тийм учраас энэ сургалтуудыг зохион байгуулж ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээ, ингэхийн тулд зөвхөн загинадаг, шахдаг, шаарддаг биш нөгөө талд нь бас мэдлэг, боловсрол чадварыг нэмэгдүүлэх, байгууллагын удирдлагуудыг хөгжүүлэх үүднээс энэ сургалтыг зохион байгуулж удирдлагуудыг чадавхжуулъя үүний дараа ажлаа сайн хийгээчээ гэсэн шаардлагыг тавъя" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чантуу(192.82.86.236) 2022 оны 02 сарын 28

энэ одоо яадаг хогийн ногоон новш вэ? хөгжлийн банкийг цөлөмчихөөд аль хошногоороо юу гэж хуцаад байнаа? үүнд ийм юм ярих ёс суртахуун эрх нүүр байна уу?

1  |  0
51(202.21.109.55) 2022 оны 02 сарын 28

ooriigoo ehleed zasaa ahduugee oorigooboddog gee biz de orgodloo ogood zaigaa taviad shalguulchihaa

1  |  0
80 тэрбум 103 тэрбум(202.9.46.91) 2022 оны 02 сарын 28

Жлшчин зайл , зээлээ төл

1  |  0
Top