Д.Отгонмөнх: Украинд энгийн иргэдийг дарамтлах нь хэвийн үзэгдэл болсон

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Украин улсад суралцаж буй оюутнууд бүгд аюулгүй хот руу шилжиж байгаа тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өгсөн. Уг мэдээллийн дагуу Д.Отгонмөнхтэй холбогдож, цаг үеийн нөхцөл байдлыг тодрууллаа.


-Сайн явж байна уу?

-Бид нар хоёр галт тэргэнд хуваагдаж суусан. Эхний галт тэрэг цаг гаруйн дараа Львов хотод очих байх.

-Та бүхэн галт тэргэнд амжиж суусан учраас одоо харьцангуй аюулгүй болсон гэж ойлгож байна?

-Бидний хамгийн ихээр айж байсан орчин бол Киев байсан. Киев хот нэлээд бөмбөгдөлтөд өртсөн, хэд хэдэн төмөр замын гүүрийг дэлбэлсэн байдалтай байна. Одоо бол бид Киевийг тойрсон замаар явж, Львов хот руу дөхөж байна.

-Та бүхэн өнгөрсөн хугацаанд хаана хоргодож байсан бэ?

-Дайн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эхэлсэн.  Эхний өдөр бид хоргодох байранд байж байгаад дараагийн өдрөөс галт тэргэнд суух хүртэл метроны доод талын хоргодох байранд байлаа. Метроны хоёр буудалд 10 болон 8-аараа хуваагдан, хоргодож байсан. Одоо галт тэргэнд бидэнтэй хамт Монголын 2 иргэн яваа. Нэг нь гэр бүлтэйгээ суусан.

Бид ямар ч байсан галт тэргэнд суухаар оролдоод үзье гэж бодоод, дөрвүүлээ гарсан. Такси олдохгүй, нэлээд удаан хайсны эцэст хөлсний автомашин олсон. Ингээд тухайн автомашинаараа хоргодох байранд байсан бүх оюутнуудыг ээлж дараалан галт тэрэгний буудал руу зөөж амжсан.

-Украинд яг одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Галт тэрэгний үйл ажиллагааг зохицуулж байгаа ажилчид тэнд байгаа энгийн иргэдийг эмэгтэй, эрэгтэй гэлтгүй зодож байна. Энгийн иргэдийг өшиглөх, алгадах бол юу ч биш. Эхний галт тэргэнд 18 оюутан бүгдээрээ багтахын тулд мөнгө өгч, гуйсан боловч эсэргүүцсэн. Тэнд хүмүүс маш ууртай, дээрэнгүй хандлагатай болсон. Ямартай ч үлдсэн хэд маань дараагийн галт тэргэнд сууж чадлаа.  

-Та бүхэнд мөнгөн тусламж үзүүлнэ гэж байсан. Нэг хүнд хэдэн төгрөг өгсөн бэ?

-Метроны буудалд 8 болон 10-аараа хоёр хуваагдаж байрласан байсан. Манай 10 оюутны хувьд Гадаад харилцааны яамнаас нэг ч төгрөг аваагүй. Нөгөө 8 оюутны хувьд хүнсний мөнгө байхгүй гээд хүний 150 мянган төгрөг авсан байсан.

-Энх цаг ирэхэд сургуулийнх нь асуудал нааштайгаар шийдэгдэх боломж байгаа юу?

-Одоо бол сургуулийн талаар бодох ямар ч тэнхээ алга. Маш хүнд нөхцөл байдлаас эсэн мэнд гарч чадсандаа л баяртай байна. Бид дөрөв хоргодох байрнаас гараад, аюул тохиолдсон бол "Дур мэдэж гараад, аюул тохиолоо" гэж Гадаад харилцааны яам биднийг буруутгах байсан байх.

Бид амиараа дэнчин тавьж, эрсдэлтэй оролдлого хийснээр зөв цагтаа гарч чадлаа.

-Та бүхнийг хоргодох байрнаас гарсны дараа тухайн орчин бөмбөгдөлтөд өртсөн гэсэн. Энэ үнэн үү?

-Гадаад орчинд энгийн иргэд рүү дайрахгүй гэсэн утгатай мэдээлэл цацагдаж байгаа. Гэтэл биднийг хоргодох байрнаас гарсны дараа тухайн орчин бөмбөгдөлтөд өртсөн. Гэхдээ ямар ч байсан 25-уулаа эсэн мэнд, аюулгүй хот руу явж байгаадаа талархаж байна.

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж(64.119.27.142) 2022 оны 03 сарын 05

Орос.укр.адилхан хүйтэн хэрцгий.бүдүүлэг хахууль авах дуртай балиаршдээ

2  |  1
Зочин(66.181.180.168) 2022 оны 03 сарын 06

УКРАЙНД АЛЬ ЭРТ ФАШИСТ ДЭГЛЭМ ТОГТСОН!! ЗЕЛЕНСКИЙ САЯ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН СУЛЛАЖ ЗЭВСЭГЛЭСЭН НЬ КИЕВИЙГ АЙМШИГТАЙ БОЛГОЖ ДЭЭРЭМ, ТОНУУЛ, АЛЛАГА ХЭРЭЭС ХЭТЭРЧЭЭ. ТЭД ОРОСТОЙ БАЙЛДАХ БУС ИРГЭДЭЭ БАМБАЙ БОЛГОЖ, ЗЭРЛЭГЭЭР АВИРЛАЖ БАЙНА

9  |  0
Zochin(64.119.23.84) 2022 оны 03 сарын 04

Украйнчууд фашист деглэмтжй болсон юм байна лээ. Их зэрлэг. Харин яагаад ардчилсан хүний эрх дээдэлдэг гэдэг Америк, Европийн орнууд үүниыг дэмжээд өөгшүүлээд байгаа юм болоо.зөвхөн орос улсийн хүчийг сулруулах гэж украйнаар бамбаа хиыж баыгаа байхдаа.

7  |  2
Зочин(202.126.90.155) 2022 оны 03 сарын 04

Наад хохолууд чинь адгын хүн муутай хор хутгадаг новшнууд цуг ажиллаж л байлаа хүний гараар могой бариулна мөнгөтэй нэгэнд зусарч. . Үхэж байхдаа таарсан хогнууд

8  |  1
Аагий(192.82.91.181) 2022 оны 03 сарын 04

Заавал улс орон элчингээ буруутгах гээд яахав дэ. Гаргасан л бна. Мэдээж зүгээр хараад байгаагүй. Түрүүлээд ирчих хугцаа ч ысан

3  |  3
Өахх(202.126.88.196) 2022 оны 03 сарын 05

Украин маш хөдөлмөрч, дайчин, чадалтай ард түмэн. Энэ дайнд Оху-г ялах н баараггүй

9  |  14
иргэн(202.9.46.26) 2022 оны 03 сарын 04

Эсэн мэнд гараад ирсэн нь болж дээ!!! Дайн болж бгаа оронд ямар мундаг улс бсан ч очиж иргэдээ авч чадахгүй ш дээ, ийм хэцүү нөхцөлд хувь хүний авхаалж самбаа, цаг үеэ мэдэрч хөдлөх л чухал бх!!! Залуу үе минь бас хоосон шүүмжлэгч, хий мэдэмхийрэгч, бэлэнчлэх сэтгэхүйтэй битгий болоосой!!!!!

11  |  2
Зочин (202.126.89.223) 2022 оны 03 сарын 04

Өмхий украйнууд хэзээний ийм л байсан.Хил гааль дээр нь авилга нэхээд урдаас нь хэдэрлэхээр дээрэлхээд цохиж аваад новширдог байсан.

12  |  1
зочин(139.5.216.69) 2022 оны 03 сарын 04

Номыг нь үзэж ногоотой шөлийг нь ууж байсан улсаа муулаад яахав дээ. Хүнд хэцүү дайны цагт цэргүүд хатуу ширүүн байхаас өөр аргагүй. Хатагтай, ноёнтоон танд юугаар туслах вэ энэ вагонд суу гэх байсануу? Юм үзээгүй мангар бацаанууд хүндлэл шаардах эрхгүй. Украйнууд үнэхээр сайхан хүмүүс. Олон ч монголчууд тэндээс мэргэжил эзэмшсэн дээ

3  |  11
Судлаач(89.204.138.75) 2022 оны 03 сарын 06

Украйнууд геноцид дарамтанд хийж орсуудыг хуга дарамталж орос хэлээр нь ч ярихыг хориглож зодож нүддэг байсан бүр амь насанд нь ч хүрдэг байсан материалууд бдаг байнаа. Украйн хүн ч украйнаа үздэггүй бие биенээ золиосолдог муу зантай хүн чанар муу гэж олон жил сонсож бсан. Өөрсдөө хэцүү улс юмдагаа.

13  |  2
Орос ОРОН МАНДТУГАЙ(64.119.27.46) 2022 оны 03 сарын 03

Өмхий украин новшнууд ийм л байгаа юм даа. Өмхий Новшийн Фашистууд үхээсэй

9  |  6
Зочин(202.126.88.185) 2022 оны 03 сарын 03

Дайны гал дунд метронд байгаа улсад яаж мөнгийг нь аваачиж өгөхөв дээ. Аль нэг элчин, консулын байранд очихоор нь нөхөж өгөх байлгүй дээ. Эцсийг нь үзэж байж дуугараач дээ. Ковидийн нөхцөл, дайны нөхцөл хоёр чинь өөр шүү дээ. \n

6  |  1
Зочин(128.1.186.131) 2022 оны 03 сарын 02

Н.Анхбаяр гэх мэнгэт Исмээлийн хүү гадаад яамыг самарч байна.

0  |  2
Зочин(66.181.191.215) 2022 оны 03 сарын 03

90 оны үед картын системд орох үед гадаадуудыг хүндэлдэг найрсаг харьцаатай улс (ард түмэн нь) шал өөр ууртай ,хэрцгий болдгийг биеээрээ мэдэрч үзсэн ,одоо тэр үеэс хэд дахин хүмүүс нь хэрцгий догшин болж бгааг төсөөлж харж бна.

5  |  1
Zochin(202.9.46.249) 2022 оны 03 сарын 03

Ерөнхий сайдаа! Мэнгэтийн хүүхдийг гадаад хартлцааны яамнаас зайлуулаачээ , мэнгэтээс айгаад бгаа юм уу.Дипломат мэдрэмж чадвар алга энэ мэнгэтийн баньдад

6  |  5
Тэнэг сурвалжлагч(202.126.88.194) 2022 оны 03 сарын 04

Үхэх үү амьдрах уу гэсэн асуудал явж байхад сургуульдаа буцаад сурах уу ч гэх шиг тэнэг юм асуудаг сурвалжлагч вэ?! Ингээд бодохоор манай энэ хэдэн хэвлэл мэдээллийнхэн юм үзэж нүд тайлаасай үймээн самуун дайн тулаан гэдэг хүсэх юм биш

13  |  0
Иргэн(64.119.22.161) 2022 оны 03 сарын 03

Баатар цол олгоё. Ирэхээр нь насан туршийн тэтгэлэг тавьж өгье. Тэнд байхдаа улс орныхоо төлөө идсэн хоолных нь мөнгийг нөхөн олгоё

5  |  7
Оюутан(59.153.115.184) 2022 оны 03 сарын 03

Мэнгэтийн нэг муу гөлөг яасан дээрэнгүй байдлаар харьцаж байнаа..энэ одоо хэзээ төрийн нарын гэж юм болсон юмбэ ..эн мэтийн юмыг Монголын дипломат албанаас зайлуулаач .

13  |  1
Элдэв(192.82.70.165) 2022 оны 03 сарын 03

Зоддог нь яадаг хохолууд вэ?

6  |  0
зочин(202.9.40.41) 2022 оны 03 сарын 02

эвий эвий

5  |  3
pol(43.242.243.157) 2022 оны 03 сарын 03

Хэцүү л асуудал тэнд байсан нөхдийг монгол руу сүржигнээд аваад ирсэн тохиолдолд дайны нөхцөл үүсээгүй бол тэр нөхөд үу гэх бол биднийг сургуульгүй болголоо зардал өг ажилаа мэдэдгүй сүржигнээд гээд л баалж өгнө энэ үед бас асуудал үүсгээд яах ч естой үум

14  |  5
зочин(202.179.24.29) 2022 оны 03 сарын 02

яамай даа. Нэг ч монгол хүн эсэн мэнд байг

8  |  0
0(31.10.166.185) 2022 оны 03 сарын 03

Irj avaachee geed hevtej baihaar ali 4 honogiin umnu arai gaigui bhad ukrainchuudtai galt teregnii buudal orohgui.gehdee amjij garsand n bayrlaj bna.

7  |  3
зочин (66.181.160.40) 2022 оны 03 сарын 03

угаасаа муу нэртэй болохоор эрх баригчдад итгэдэггүй болохоос биш ГХЯ асуудал үүсэхээс өмнө дайн болж магадгүй гэж бүх Монгол оюутнуудуудыг нутаг руугаа татах ажиллагаа явуулсан өөрсдөө л татгалзсан юм биш үү манай танилын хүүхэд Киевт сурдаг аль хэдийн Монголд ирсэн , хэн аль нь үнэнээрээ байгаасай

17  |  9
shal hudalaa buraad (66.181.190.182) 2022 оны 03 сарын 03

za hudalaa buraad l neg svr vzvvlij ireed l. zvgeer l mongo togrog nehej bgaa ynz ni l dee..

5  |  7
х(66.181.190.36) 2022 оны 03 сарын 02

гхя үнэхээр үхдэл царайтай байнадаа

7  |  3
Мроү(202.126.90.122) 2022 оны 03 сарын 03

ГХЯ ны сайд авгай,Нямдоржийн хүү өөрсдөө оюутнуудыг татсан ухааны юм яриад байсан,шал худлаа ш а а г а а д

12  |  5
зочин(103.57.92.26) 2022 оны 03 сарын 04

өөөрсдөө л самбаачмлсан байна яах аргагүй л монгол хүний зан даа баяр хүргэе хүүхдүүдээ

26  |  1
Зочин(103.26.193.131) 2022 оны 03 сарын 03

Эвий минь. Сайн яваад түргэн ирээрэй.

15  |  2
Top