ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр байшингийн суурь тавихад сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

2022.03.02 / ЛХАГВА ГАРАГ  / БИЛГИЙН ТООЛЛЫН 30 

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ  ХӨХ БАР ӨДӨР

  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 07.32-18.37
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top