Оросын ард түмний өвлийг үдэж, хаврыг угтдаг “Масленица” буюу Шар тосны баяр энэ сарын 6-нд Улаанбаатар дахь Русский Домын гаднах талбайд болох аж.
Энэ баяр нь хавар эхэлсний баяр бөгөөд удаан үргэлжилсэн Оросын өвлийг баяр хөөртэйгөөр үддэг байна. Дээр үед Шар тосны баярын өдрүүдэд хот тосгодын төв гудамжуудад өргөн зугаалга болдог байжээ. Гудамжуудаар сүрлээр хийсэн мануухай барьж явдаг байв. Энэ мануухайгаар өвлийг дүрсэлдэг байжээ. Шар тосны баярын сүүлийн өдөр хавар айлчлан ирсийг зарлан тунхаглаж, мануухайг ёслол төгөлдөр шатаадаг юм.
Улаанбаатар дахь Русский Дом орос нэрийн барааны дистрибьютор компаниуд болон Оросын бэлэг дурсгалын дэлгүүрүүд, орос хоолны кафе, ресторанууд, гар урчууд болон бусад уран бүтээлчдийг орос үндэстний Масленица (Шар тосны) баярт оролцохыг урьжээ.
Шар тосны баярын баясгалан дүүрэн цэнгүүнд хүүхэд томчууд ялгаагүй идэвхтэй оролцох боломжтой аж. Орос, монгол иргэд РЦНК-ийн гаднах талбайд зугаалж, бин, шорлог, халуун цай, кофе ууж, урлагийн тоглолт үзэж, хүүхдүүд Русский Дом дахь Мульткино хүүхэлдэйн киноны наадам болон гар урлал, уран зургийн мастер-класст хамрагдаж болно. Уралдаан тэмцээнд түрүүлсэн хүмүүс шагнал хүртэх аж.
РЦНК энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллахыг өргөнөөр урьжээ. Талбайд асар үнэ төлбөргүй гаргаж өгөх юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Болиорой дайныг дэмжих цуглаан шиг...