Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна.
Сүүлийн өдрүүдэд Украин Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Унгар-Украины хилийн ойролцоох бүсэд дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, автозамын болон агаарын хилийн зорчих хөдөлгөөнд гэнэтийн өөрчлөлтүүд орж байна. Үүнтэй холбогдуулан иргэд Та бүхэн хилийн бүсийн ойролцоо байрлах хот, тосгон руу аль болох зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд ойр дотны хүмүүстэйгээ байнга холбоо барих, хил орчимд амьдардаг иргэд ЭСЯ-ны mongolemb1@gmail.com хаягаар өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ бүртгүүлэхийг зөвлөж байна.
Элчин сайдын яаманд бүртгүүлснээр аливаа хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Тантай, Таны ойр дотны хүмүүстэй шуурхай холбогдох, тухай бүр мэдээллээр хангаж, зохих дэмжлэг үзүүлэхэд чухал болохыг анхаарна уу. 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нийт 34 иргэн Украин-Польшийн хилээр нэвтрээд байгаа бөгөөд энэ ажилд манай ЭСЯ-наас хүн хүчний дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ovooshdee.Ajillaa ulsaa ard irgedee boddog elchin said baidag uym bna.