ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр шинэ гэр болон байр авахад сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

2022.03.03 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 1

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 07.30-18.39
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top