Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа элчин сайдын яамнаас иргэдэд хандаж дараах зөвлөмж, мэдээллийг гаргалаа.
МЭДЭЭЛЭЛД "Сүүлийн өдрүүдэд Европын бүс нутагт өрнөж буй эгзэгтэй нөхцөл байдлын улмаас дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, автозамын болон агаарын хилийн зорчих хөдөлгөөнд олон тооны өөрчлөлтүүд орж байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Франц, Испани, Португали, Монако, Андорра Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд аливаа мэдээ, мэдээллийн эх сурвалжийг тодруулан, үнэн бодит мэдээлэл авах, мэдээллийн эх сурвалжийг харьцуулан дүгнэх, мөн Элчин сайдын яамандаа болзошгүй нөхцөл байдал үүссэн үед бүртгүүлэхийг зөвлөж байна.
Элчин сайдын яаманд бүртгүүлснээр аливаа хямралын нөхцөл байдал үүссэн тохиолдолд Тантай, Таны ойр дотны хүмүүстэй шуурхай холбогдох, тухай бүр мэдээллээр хангаж, зохих дэмжлэг үзүүлэхэд чухал юм.
Иргэн Та
https://citizen.gov.mn цахим хуудсанд өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ бүртгүүлэх, бүртгүүлэхтэй холбоотой хүндрэл гарвал ЭСЯ-тай шууд холбогдож мэдээллээ өгснөөр бүртгүүлэх боломжтой.
Хэрхэн бүртгүүлэх зааврыг видеогоор үзэх
- Элчин сайдын яаманд бүртгүүлэх тухай мэдээллийг өөрийн оршин суугаа хотод байгаа ойр дотныхондоо таниулах, нийгмийн сүлжээний групп зэрэг сувгаар түгээхийг Та бүхнээс хүсье.
Сэтгэгдэл ( 0 )