Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2022.03.02/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцсэн. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг яг одоо танилцуулж байна. Энэ үеэр Гадаад харилцааны Б.Батцэцэг Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудалд мэдээлэл өглөө.
Тэрээр "Бид нөхцөл байдлыг үнэлээд тодорхой хэмжээний хариуцлагын асуудлыг ярина. Гэхдээ АНУ-ын засгийн газар хоёрдугаар сарын 11-ээс эхлээд иргэдээ гарахыг уриалснаас хойш улс орнууд иргэддээ шаардлага хүргүүлж, зөвлөмж өгч, даруй Украин улсаа гарахыг уриалж байсан. Манай улс хоёрдугаар сарын 13-аас уриалсан. Оюутнуудтай 13-нд анхны zoom хурлыг хийж, эцэг эхтэйгээ зөвлөн эх орондоо даруй буцахыг зөвлөсөн. Тэр хугацаанд 41 оюутан ирсэн.
Украинд манай улсын элчин сайдын яам, консулын газар байхгүй. Өргөмжит консул маань өөрийнхөө хэмжээнд сайн ажилласан гэж үзэж байгаа. Өргөмжит консулын байрлаж байгаа газар Киев хотод байрладаг.
Хамгийн сүүлд 18 оюутан байсан нь Харьков хотод байсан. Тэгэхээр Польш улсын Варшаваас манай Элчин сайд хавсарч ажилладаг. Польш дахь Монголын Элчин сайдын яаманд ердөө хоёр дипломат ажилладаг. Нэг техник ажилтан, нэг жолоочтойгоо дөрвүүлээ маш ачаалалтай ажилласан. Ажиллаж байх үедээ зарим нэг алдаа гаргасан. 24 цаг ажиллаж байсан болохоор ядарснаас болж буруу зөрүү мэдээлэл өгсөн, цагийн зөрүүнд орсон асуудлууд байгаа. Оюутнуудыг гомдлыг нягталж шалгаад тодорхой хэмжээний хариуцлагын арга хэмжээг авна. Бидний хамгийн түрүүний зорилт бол дипломатуудад арга хэмжээ авахаас урьдаар хүүхдүүдээ татаж авах нь чухал байсан " гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 1 )
сайн нягталж шалгахгй бол майнайхан туйлшралтай хүмүүс дээ