“Eurovision-2016” тэмцээний ялагч, 38 настай дуучин Жамала Украинаас хэрхэн гарсан тухайгаа ярьжээ.
Дуучин бүсгүй хоёр хүүхэдтэйгээ автомашинаараа Украинаас гарсан байна. Байр руу нь галлаж эхэлсэн тул тэд 15 минутын дотор юмаа цуглуулан зугтжээ. Жамала нэг сэрэхэд эргэн тойронд нь болж байгаа зүйл шинжлэх ухааны уран зөгнөлт кино байгаасай гэж хүсэж буйгаа ярьжээ.
Жамала Киевээс хоёрдугаар сарын 24-нд гарсан байна. Тэрбээр хүүхдүүдтэйгээ хамт хэд хоног машиндаа хоножээ. Яарч сандран гарсан учир идэх хоол аваагүй байсан аж.
Дуучин бүсгүй олон сая эмэгтэйчүүд, хүүхдүүд амьд гарахын тулд орон гэр, эд зүйлээ орхин зугтаж байгааг хэлээд “Амиа алдсан, шархадсан хүмүүсийн дунд нялх хүүхдүүд ч байна. Эмэгтэйчүүд бөмбөгнөөс хоргодох подвалд амаржихыг харлаа. Энэ хугацаанд подвалд зургаан хүүхэд төрлөө. 16 хүүхэд нас барж, 200 хүүхэд шархадсан” гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Haraal idsen Putinii gaigaar ali 2014 onoos hoish Ukrain oros zunduu gemgui hymuus odoo buur huuhed hurtel uhej ehelle . Ukrain chuud iig burhan iveeg!
нас барсан хүниы тоо талийцан юм бишүү бурхан минь