ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, малтай баялаг төгс болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 05

2022.03.05 / БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР мэнгэтэй УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Наран ургах, шингэх: 07.26-18.42
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Уул

Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойшоо мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 22 цаг 38 минутад эхэлнэ. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top