Ч.Ундрам: Жендерийн тэгш оролцоотой шийдвэр гаргах нь чухал болж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

МАН-аас сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүдээс өнөөдөр /2022.03.07/ "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар" судалгааны тайланг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "УИХ-д эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн. Засаг дээр эмэгтэй сайд нарын тоо дөрөв болсон. Хүүхэд хамгааллын мөнгө танагдсан байсныг эсэргүүцэж, 13 тэрбум төгрөгт хүргэсэн. Шийдвэр гаргах түвшинд жендерийн мэдрэмжтэй явж чадвал хөгжлийн шинэ түвшинд гарч чадна. Жендерийн тэгш байдлыг хангах нь маш чухал байна" гэв. 

Харин УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Энгийнээр хэлэхэд эр, эм хоёр хамтарч шийдвэр гаргахад хамгийн зөв шийдвэр гардаг. Олон улсын том компаниуд ТУЗ-дөө эмэгтэйчүүдийг оруулсан нь амжилттай явдаг судалгаа ч бий. Улс орныг өндөр барилгаар нь хэмжихээс илүүтэй хүний төлөөллөөр нь хэмждэг. Бид шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал хангагдах ёстой вэ гэхээр эмэгтэйчүүд боловсрол, эрүүл мэндийн салбарт илүү анхаарч ажилладаг. Эмэгтэйчүүд бид нэгдэж нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн болгохоор 100 тэрбумын асуудлыг "Эрдэнэт" үйлдвэрээс шийдүүлж байх жишээтэй. Эмэгтэй, эрэгтэй хүн ижил оролцоотой улс төрийн шийдвэр гаргах нь маш чухал" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top