Крым болон Донбассын тухай Зеленскийгийн үгэнд итгэх хэрэггүй гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн Крым болон Донбассын бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрөх тухай мэдэгдлийн талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова ийнхүү ярьжээ.

Тэрбээр “Украины удирдагчийн хэлсэн үгэнд найдах хэрэггүй” гэсэн байна. Захарова Зеленскийгийн Крым, Луганскийн болон Донецкийн бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрөх тухай мэдэгдлийг “өвөрмөц хүчин зүйл”-ээс нь болоод нухацтай шинжилж үзэх хэрэггүй гэж хэлжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Энэ нөхцөл байдал хангалтгүй гэдэг нь ойлгомжтой. Зеленский ямар нөхцөл байдалд мэдэгдэл хийж байгаа нь уг мэдэгдлийг биелэх зүйл гэж итгэж найдах боломж байхгүй гэдгийг илтгэж байна” гэж Sputnik радиод ярьсан байна.

Владимир Зеленский Крым болон Донбассын бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрөх боломжийн талаар ярилцаж, тохиролцоонд хүрэх арга замыг эрэлхийлнэ гэсэн билээ.

Крым нь 2014 оны гуравдугаар сард болсон бүх нийтийн санал хураалтаар оршин суугчдын дийлэнх нь Оростой нэгдэхийн төлөө санал өгснөөр ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top