Б.Энхбаяр: Хуульчдын үнэ цэнэ, чадавхыг нэмэгдүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

Төрийн ордонд өнөөдөр /2022.03.10/ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлгийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж, явуулж байна.

Тэрбээр "Хуульч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа тогтолцоогоо яаж авч явах ёстой юм. Өнөөдрийн ажиллаж байгаа хуульчийн мэргэжлийн агуулгаар нь үзэхэд нийлүүлэлт талаасаа дутаагүй. Хамгийн их нийлүүлэгдэж байгаа мэргэжил болсон. Гэхдээ энэ нь цаг үеийн шаардлагатайгаа нийлж байгаа эсэх нь эргэлзээтэй. Хуульч гэдэг мэргэжлийн үнэ цэнэ, стандарт, чадавхыг нэмэгдүүлнэ. Нөгөөтэйгүүр ямар хэмжээнд харж, бэлтгэж, нийгмийн харилцааныхаа агуулга руу тавьж өндөрсгөх вэ гэдэг өргөн хүрээтэй харилцааг зохицуулах юм" хэмээн онцоллоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(64.119.16.98) 2022 оны 03 сарын 10

Монголын шүүх хуульд ямар ч шудрага ёс гэж алга ард иргэдээ алаг үзэж хүндрүүлсэн эс бол хөнгөрүүлсэн гэсэн 2 янзаар шийтэгдэг хууль ямар нэгэн нам, улс төрчийн хүсэлтээр хийгдэж байгаа цагт шудрага ёс яриад хэрэггүй тэд монголын шүүгчдэд хахууль өгч өөрсдийн эрхшээлдээ бүрэн оруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй

0  |  0
Top