Ч.Өнөрбаяр: АН-ын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүхэд хүргүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

АН-аас өнөөдөр /2022.03.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "АН-ын XIII ээлжит их хурал болсон. Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан үндэслэлээр дүрмийн өөрчлөлтөө хүргүүлэх гэж байна. Хоёрт, төрийн нууц гэдэг зүйл замаа алдлаа. Төрийн нууц гэдэг ойлголтыг дарга үзэмжээрээ шийддэг болчихлоо. Хөгжлийн банкны зээлийн асуудал яагаад төрийн нууцад хамаарч байсныг мэдэхгүй байна. Энэ нууц гэдэг зүйлээ нэг талд нь гаргаач ээ. Ерөнхийлөгч энэ асуудлаа шийдээч ээ. Нууц гэдэг бол тодорхой шалгууртай байдаг шүү" гэлээ. 

Учир нь, АН-ын ээлжит бус XIII их хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Энэхүү хурлаараа намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан юм. Харин тэрхүү дүрмийн өөрчлөлтөө Улсын Дээд шүүхэд хүргүүлэхэд бэлэн болсон талаараа АН-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top