АН-ынхан "Хөгжлийн банк"-ны шалгалтын бүх материалыг нууцаас гаргахыг шаардлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

АН-аас өнөөдөр /2022.03.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр АН-ын дэд дарга Ц.Оюундарь "Өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Хөгжлийн банкны асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. "Хөгжлийн банк"-ны асуудалд АН тодорхой байр суурьтай байгаа. Хөгжлийн банк дээр үүссэн энэ нөхцөл байдал бол Монгол Улсын цаашдын эдийн засаг, нийгмийн хөгжилд эрсдэл учруулах аюултай. Монгол Улсын ирээдүйд хортой нөхцөл үүсэхээр зүйл юм. Энэ зээлийн эргэн төлөлт, энэ улсыг дампууруулах эрсдэлтэй. Тиймээс энэ асуудал дээр нам харгалзахгүй, он харгалзахгүйгээр энэ эрсдлээс улс орноороо яаж гарах, эдийн засгийн ямар зөв бодлого барьж байж даван туулах вэ гэдэг зүйл дээр АН байр сууриа хатуу илэрхийлж байгаа. Өнгөрсөн хэлэлцүүлгээс тодорхой хэдэн шийдвэр гарсан. "Хөгжлийн банк"-ыг төрийн оролцоотой байгуулах нь эрсдэлтэй. Хууль эрх зүйн шинэчлэлийг хийх ёстой. Зээлтэй аж ахуйн нэгжүүд рүүгээ дайрч, нийтэд нь харлуулж байгаа асуудлаа болих хэрэгтэй" гэв. 

Түүнчлэн "Дээрх асуудалтай холбоотойгоор АН-аас Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Монгол Улсын "Хөгжлийн банк"-ыг хэд, хэдэн удаа шалгаж байсан. Гэвч шалгалтын дүнг хаалттай хэлэлцэж, нууцад хамааруулсан байна. Энэ асуудлыг нам харгалзахгүйгээр ил тод болгож, бүх онд хийсэн шалгалтын материалуудыг нууцаас гаргаж, эрчимтэй хамтарч ажиллах шаардлагатай байна. Гэтэл 2016 оны шалгалтыг л нууцаас гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд бүх онд хийсэн шалгалтын дүнг нууцаас гаргахыг шаардаж байна" хэмээн ярилаа.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(66.181.161.51) 2022 оны 03 сарын 10

hutsalgui zail anuus

0  |  0
ард(64.119.16.98) 2022 оны 03 сарын 10

Тийм шүү бүгдийг ил болгох хэрэгтэй хэсэгчлэн нууцлах ямар ч хэрэггүй...

0  |  0
zochin(106.154.129.223) 2022 оны 03 сарын 10

Ard tumnees nuuthaldag erhem darga tegeed Ard tumend bank yagaad asuudald orsong tailbarlaj uguhgui bol ta nar naad erhem suudaldaa suuh erh bna u⁉︎ art tumnee nii tuluu hamgaalj Ard tuluu ajil gaj naad alban suudald suuj art tumnii tatvar.r thalinzaj tejeelgej bga erhen darga nar min ee mash todorhoi ter henii aldaan.s bolj asuudald orson hen ulsd hohrol uchruulsan geed bugdiig todorhoi ard tumend tailbarlaj uguhgui heden erh medeltei uls neg bank nii munguur togloj dampuurj orhood taibar uguihgui nuuth genuu yu huthaad bga yum be

0  |  0
бр(66.181.182.115) 2022 оны 03 сарын 10

нямбаатар бол зарим материал ил болгоно гэсэн шүү. Зарим нь яаагаад ил бус гэдгийг АН-ын талаас маш сайн шалгаарай

0  |  1
Ах(202.126.90.90) 2022 оны 03 сарын 10

Юун нууц вэ муу луувирчид бүгд үхвэл таарна бүгдийл ил болго МАН хан бүгд оролцсон бга

0  |  1
Top