Ардчилсан нам (АН)-ын ээлжит бус 13 дугаар Их хурал гуравдугаар сарын 5-нд хуралдсан. Хурлыг С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Ерөнхий нарийн бичгийн дарга гэгдэх Ч.Өнөрбаяр нар зохион байгуулсан юм.
Тэд энэхүү хурлаараа АН-ын Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр өнөөдөр (2022.03.10) шүүхэд хандлаа. Уг дүрмийн өөрчлөлтөөр АН-ын Үндэсний бодлогын хороо даргатай байх, АН ялалт байгуулсан тохиолдолд Үндэсний бодлогын хорооны дарга нь Ерөнхий сайд болох агуулга бүхий өөрчлөлтийг хийсэн аж.
С.Эрдэнэ: АН-д хоёр тамга, хоёр нам гэдэг ойлголт байхгүй. Хүчин төгөлдөр тамга надад бий
-АН-ын 13 дугаар их хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. Энэ хурал хүчин төгөлдөр хурал мөн үү?
-Нөгөө талд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст хууль эрх зүйн ямар ч чадамж байхгүй. Хоёрдугаар сарын 16-нд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр бол надад буюу С.Эрдэнэ гэдэг хүнд байгаа тамга тэмдэг хүчин төгөлдөр гэдгийг шүүх тогтоосон.
Давж заалдах эрхгүйгээр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны эцсийн шийдвэр гарсан. Тэгэхээр одоо хоёр тамга, хоёр нам гэдэг ойлголт байхгүй гэсэн үг.
-Дүрмийн өөрчлөлтөөр ямар зохицуулалтыг нэмж тусгасан бэ?
-Намын дарга дараагийн сонгуульд олонх болсон тохиолдолд Ерөнхий сайд болох ёстой. АН-ын улс төрийн зөвлөл гэдэг байгууллагыг Засгийн газрын танхимын чиг үүргийн дагуу зохион байгуулахаар дүрмийн өөрчлөлт хийсэн.
Мөн намын зохион байгуулалт, хариуцлагын асуудлаар нэлээд өөрчлөлтийг нэмж оруулсан.
Д.Ганбат: Нөгөө талд янз бүрийн юм яриад байгаа хүмүүс ирээд ойлголцох ёстой
-Улс төрийн намын гол зорилго бол сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахад чиглэдэг.
Сүүлийн хоёр жилд гурван сонгууль явагдлаа. Эдгээр сонгуульд оролцох эрхийг Сонгуулийн ерөнхий хороооноос яг өнөөдрийн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх гээд явж байгаа АН-д өгөөд явсан.
Намын гишүүд маань хууль ёсны нам дээрээ ирээд, ойлголцоод явах боломжтой. Хэрэв тэгэхгүй бол цаашид Ерөнхийлөгч, УИХ, нөхөн сонгууль эргэлзээнд орж байна.
Нөгөө талд янз бүрийн юм яриад байгаа хүмүүс ирээд ойлголцох ёстой. Ямар ч хамаагүй арга замаар, хэн нэгэн шүүгч нартай нийлж, янз бүрийн зүйл хийх нь буруу.
Сэтгэгдэл ( 7 )
Үнэнхүү нүдэнд хүйтэн АЛУУРЧИН шүү. Энэ алгаболж монголчуудыг амраагаасай .
Эрдэнэ Элбэгдорж 2 намын тамгыг 2024 оны сонгууль хүртэл өгөхгүй тэр болтол намаа самарна. Тэгэхгүй бол шоронд орох гээд бөлдөгдүүлсэн байгаа!!Энэ 2оос л хурдан салмаар байна.
АРДЧИЛСАН НАМ ЧИНЬ АВЛИГАЧДЫН НАМ БОЛЧИХСОН.
Хоёр нам байлаа, нэг болж нэгдлээ гээд ямар ялгаа байна. Тэртэй тэргүй АН ард түмнийн сэтгэлд үхчихсэн шүү дээ. Одоо АН зомби болж ирж айлгах нь дутаж гэнэ.
Энэ чинь 3 хүн өрсөлдөхөд 4 т ордог нөхөр биз дээ.
Энэ бүлцийсэн өвгөн өөрийн эзэмшлийн АН гээчээс дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших юм байна л даа
эрдэнэ амьтны нүд хорсгоод аргагүйн эрхэнд л ингэж явдаг байх даа