ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 12

2022.03.12 / БЯМБА ГАРАГ /  БИЛГИЙН ТООЛЛЫН 10

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХ МЭНГЭТЭЙ ХУЛГАНА ӨДӨР 

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
  • Наран ургах, шингэх: 07.12-18.52
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Ус

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top