ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ  өдөр тахиа, могой жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 13

2022.03.13 / НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 10

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
  • Наран ургах, шингэх: 07.10-18.54
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Уул

Энэ  өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top