ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр морь, нохой жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

2022.03.14 / ДАВАА ГАРАГ/ БИЛГИЙН ТООЛЛЫН 11

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно
  • Наран ургах, шингэх: 07.08-18.55
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Мод

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top