Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал гуравдугаар сарын 7-нд болсон. Тус хурлаас Ардчилсан намын даргын сунгааг зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооноос гуравдугаар сарын 10-ны 22:00 цаг хүртэл Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтийг хүлээн авсан. Ингэхэд Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, Жамбын Батсуурь нар нэр дэвших хүсэлтээ хүргүүлжээ.
Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан Пүрэвийн Нүрзэд хүлээлгэн өгсөн байна.
Сануулахад, Ардчилсан нам одоогоор хоёр хуваагдаад байгаа ба УБЕГ-т бүртгэлтэй тамга С.Эрдэнэд байгаа боловч, Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан бүртгэлтэй байгаа юм. Ийнхүү хоёр салсан Ардчилсан намынхан хоёр талд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, даргынхаа сунгааг явуулдаг ч Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсаар байгаа юм. Дээд шүүхээс "намын дотоод асуудлаа шийд" гэсэн хариулт хоёр талд өгдөг байна.
Энэ удаагийн сунгааг зохион байгуулж байгаа Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны даргаар И.Мөнхжаргал ажилладаг байна. Тус нам өнгөрсөн удаад сунгаа зохион байгуулж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргаар сонгогдсон ч Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан билээ.
Харин С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан нам сунгаа зохион байгуулж М.Тулгат даргаар сонгогдсон ч С.Эрдэнэ шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ эгүүлэн татаж, өөрийгөө бүртгүүлэх хүсэлтийг дахин илгээсэн байдаг.
Сэтгэгдэл ( 10 )
batsyyri baasnaasa ch salaagui baij yun namiin darga ve bolij uz de
Battulga
АН одоо л жинхэн удирдагчтай боллоо доо бах эрдэнээ дуусаа
Женко одоо болио. Өнгөрсөнөө бод. Ичээч
Батсуурь нэрээ татах юм уу оролцсон нэр хүлээн бууж өгөх юм уу
ZA DAA UURIINHUU L BANHARIIG DEMJIEDEE....
Паа. Жонхуу, суганыхаа үстэй өрсөлдөнө гэнээ. ”Аймшигтай” өрсөлдөөн гарах байх даа, базарваань.
tanai nam ylagdsan ylagdsan dargadaa hariutslaga tootsood ehleed zailuulaach buur oilgoh um alga ta nariig erdenee genuu ovoo bygdiig ni ailgadgiimuu .........
Oi gutamaar aimhai amia argalj uls turd shyrgalan uls eh oronoo tonson hulgaich sejgiin hog shaar odoo.Mongoliin ardchilaliig samarchihad bas yah gej baigaa bol.Mongoliin talhiig luivardaj.Mongoliin ard tvmeneg 17 chingeleg spirteer chivyylsen butsar odoo boliosoi.Hulgai lyivar ni herees hetersen gar odoo bvh nasaaraa shorondoo suuval taarana.
Жонхуу хулгайч 461 рүү урилгатай шүү