50 нас хүрч буй холливудын нэрт жүжигчин Камерон Диаз хэзээ ч нүүрээ угаадаггүй талаараа "Дүрэм зөрчигчид" подкастд оролцох үеэрээ дурджээ. Гялалзсан өнгөлөг арьстай тэрээр хэзээ ч нүүрээ угаадаггүйгээр үл барам өөрийгөө шректэй зүйрлэсэн байна.
Энэ тухайгаа жүжигчин бүсгүй "Би зүгээр л энэ бүх урхинаас татгалзсан. Ялангуяа өнөөгийн нийгэмд байгаа бусдын чухал гэж үздэг зүйлээс. Бид бүгдээрээ энэ бүхний хохирогч болж байна. Тэр дундаа бүсгүйчүүд. Би бусдын хэрэгтэй гэсэн бүхнийг худалдаж авдаг байлаа. Алдартай одод олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилдаг шүү дээ. Шуудхан хэлэхэд би хэзээ ч нүүрээ угаадаггүй. Би юу ч хэргэлдэггүй. Яахав сардаа ганц, хоёр удаа л тэрбум бүтээгдэхүүн дундаас нэгийг нь л хэрэглэдэг байх. Энэ нь надад хангалттай санагддаг" хэмээн хошигножээ.
Сэтгэгдэл ( 0 )