Ерөнхийлөгч асан Х.Баттулга намаа удирдана гэв үү?! 

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт АН-даа очих шийдвэр гаргажээ.

Тэр дөрөвдүгээр сарын 6-нд болох АН-ын даргын сунгаанд бүртгүүлж, нэрээ дэвшүүлсэн нь улстөрчдөд гэнэтийн мэдээ, өнгөрсөн долоо хоногийн улс төрийн халуун сэдвийн нэг байв.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-даа буцаж очих, очих очихдоо намаа удирдах том төлөвлөгөө тээж яваа сургаар АН-ынхан хөдөлгөөнд орлоо.

Ямар сайндаа л АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намынхаа ээлжит бус XIII их хурлыг нээж хэлсэн үгэндээ "Х.Баттулга шиг улс орноо, АН-аа сүйрүүлсэн удирдагч байхгүй" хэмээн тодотгож, түүнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэндээ журмын нөхөд болон намынхаа гишүүд, дэмжигчдээс уучлал хүссэн байдаг. 

Түүнчлэн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингээс эхлээд Х.Баттулгыг АН-ын даргын сунгаанд бүртгүүлж, нэр дэвшиж байгаа үйл явцыг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсээр байна.

Эндээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын улс төрийн шийдвэрийг журмын нөхөд нь тийм ч таатай, нааштайгаар хүлээж авахгүй нь тодорхой харагдаж байна.

Дээр нь, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгсний дараа өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсон. Энэхүү саналыг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өөрөө Х.Баттулгад тавьсан ч тэрхүү саналыг нь Х.Баттулга зөвшөөрсөн нь АН-ын гишүүд, дэмжигчдэд таалагдаагүй нь лавтай.

Ямартай ч Монгол Улсын тав дахь төрийн тэргүүн Х.Баттулга АН-аа удирдахаар даргын сунгаанд нэрээ дэвшүүллээ.

Нөгөөтэйгүүр тэр эрх баригч намын "хаяа"-наас холдож, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхийн ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ.

Харин хэсэгтээ эрх баригч намыг "түшсэн" Х.Баттулгад намынхан нь итгэл хүлээлгэх эсэхийг цаг хугацаа харуулна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголчууд(202.131.250.130) 2022 оны 03 сарын 14

Женко ялбал АНуус нам гэгч нэг юм арилж Монголчуудын хөгжил цэцэглэлтийн эрин эхлэнэ дээ

0  |  0
тавнан(192.82.87.177) 2022 оны 03 сарын 14

ямар нам удирдах юм бол? хэлж өгөх хүн байнауу?

0  |  0
zochin(106.154.122.141) 2022 оны 03 сарын 14

ene hun odoo hoichd bidend hereg bna uu hangaltai hurungtei bolson battulga odoo tetgevrtee garda shunal ayul shu 20zuummd bodoj tenthedgui ymarch bolovsrol gui yum bugdiig huch chadlaar avdag ue duusan bidend bolovsroltoi hun heregtei odoo ene nuhur thachaa eh ornoo thuuhun\n ard tumen ee zovoohgui avaad yavah aaviin huug garaasai

0  |  1
51(64.119.24.10) 2022 оны 03 сарын 14

Хүрэлсүх та 2 хэзээ нэг бие биенээ эсвэл хэн нэг нь мурих бол.....жинхэнэ МАНАН. Эби-Миеэ 2 бол зүгээр л тоглоом

0  |  1
Top