Байгаль нуур дээр мөсний гольфын тэмцээн зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Буриад улс ирэх тавдугаар сарын цуврал баярын үеэр гадаад, дотоодын олон жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна. Жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийг даван гарна гэж Буриадын аялал жуулчлалын "Байкал" төвийн захирал Надежда Сандакова мэдээллээ.

Тэрээр мөн Байгаль нуур гэсэн том брэндээ ашиглан, олон улсын түвшинд гарах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ.

Мөсөн дээрх гольфын "Ice Golf Байкал" тэмцээн зохион байгуулж, дэлхийн дэвжээнд гаргах гэнэ. Тэмцээнийг энэ жилдээ амжихгүй болсон тул 2023 оны эхээр Буриадын БНУ-ын 100 жилийн ойд зориулан, хийх юм.

Энэ жил Буриадад 400 мянган жуулчин хүлээн авах тооцоо гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top