Т.Доржханд: Хаврын чуулганаар ҮНДСЭН ХУУЛЬД өөрчлөлт оруулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2022.03.15/ нээлтээ хийлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Хаврын чуулган нээлтээ хийлээ. Тодорхой асуудлыг хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга хэлсэн. Энэ чуулганы үеэр тодорхой гурван асуудлын ард гармаар байна. Нэгт, Үндсэн хуулийн асуудал байна. Хүний эрх, ардчилалыг хангаж ажиллах ёстой. Тиймээс парламентын ардчилалыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн өөрчлөлт хийх талаар ярьсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хийх ёстой. Хоёрт, Улс төрийн намын тухай хууль өөрчлөгдөнө. Үүнийг хэвлэлийнхэн анхаарч өгөөрэй, бид Ажлын хэсэгт орсон анхаарч ажиллана. Гуравт, "Хөгжлийн банк"-ны луйвар байна. Үүнийг буцаад нийтийн асуудалд оруулна. Хулгай хийсэн нөхөд мөнгөө төлөх ёстой, цаашид хулгайг зогсоох ёстой. Өнөөдөр эзэнтэй, төрийн мөнгийг хүүгүй, урт хугацаагаар зүгээр авчихдаг байдлыг зогсоох ёстой" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.71.32) 2022 оны 03 сарын 16

Үндсэн хууль ямар орилготой байдгийг мэдэхгүй хүн өөрчлөлт оруулна гэж ярих нь инээдтэй санагдана.

0  |  0
ти(66.181.183.146) 2022 оны 03 сарын 15

зөвөө Доржханд аа. Үндсэн хуульд суурь өөрчлөлт хийх ёстой. өнгөн засал, гишүдийн тоо нэмэх төдий бол ямар ч хэрэггүй. Гишүүдийн тооноос бус чанараас бүх зүйл хамаарч буй шүү.

1  |  0
Top