ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ЖАРГАЛ ирнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

2022.03.16 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 13

 

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ЕСӨН УЛААН мэнгэтэй ШАР ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Жаргал ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.04-18.58
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Гал

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top