Уул уурхайн сайд Г.Ёндон өнөөдөр /2022.03.15/ шатахууны үнийн өсөлт, төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого зэргийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шатахууны өнөөгийн байгаа нөөц хангалттай хэмжээнд буюу 30-40 хоногийн нөөцтэй байгаа. Нөөцийн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ асуудлаар ОХУ-ын Роснефть компанийн захиралтай уулзсан. Хамгийн гол нь өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын шатахууны хангамжийг тасалдуулахгүй найдвартай явуулах чиглэлээр санал солилцож, онцгой анхаарна гэдгээ илэрхийлсэн" гэв.
Түүнчлэн "Өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш чөлөөт зах зээл рүүгээ ойртох эхний алмуудаа хийж эхэлсэн. Зургаан сарын хөдөлгөөнт дунджаар зах зээлийн үнийг бодож явж байгаа. Тиймээс нэмэгдэж байгаа хэмжээ нь тухайн сардаа огцом нэмэгдсэн ч зургаа дахин буурч орж ирж байгаа гэсэн үг. Тиймээс энэ аргачлалаар цаашид явна. Нэг сард зах зээлийн үнэ 600 төгрөгөөр нэмэгдлээ гэхэд тухайн аргачлалаар бодоход 600 биш 100 төгрөг болж бууж байгаа гэсэн үг. ОХУ-ын болон манай дотоод зах зээлийн үнэ хоорондоо хамааралгүй. ОХУ-ын зах зээлийн одоогийн үнэ манай дотоодын үнэтэй ойролцоо. Рублын ханш унахад жаахан өөрчлөгдөж байгаа байх. Шатахууны үнэ тал дээр төрөөс ямар нэгэн оролцоо байхгүй гэж хэлж болно. Зах зээлийн үнээрээ тооцоологдоод явж байгаа" гэх мэдээллийг өгсөн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Тийм арчаагүй бхдаа яахав дээ. Төр нь төр шиг, сайд нь сайд шиг баймаар өна. Төрийн хүний зангараг дутаж бна. Гоншигноод л төрийн орлцоо бхгүй ч гэх шиг. Суурь үнээ барьж чадахгүй юм бол төрд сэтэр зүүх хэрэг бна уу.