С.Энхболд: Шаардлагатай бол дараагийн вакцинжуулалтын тунг зарлана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралдлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Шинэ мутацлагдсан хувилбар орж ирэхгүй бол манай улсын халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай, өнөөдрийн байдлаар хяналтад орсон гэсэн үг. Дөрөв дэх тун дараагийн давлагаанаас илүү хамгаалах тул эхлүүлсэн. Түүнчлэн эрсдэлт бүлгийн дархлалын эсийг идэвхжүүлэх үр нөлөө сайн байна гэсэн үүднээс уг тунг тарих үйл ажиллагааг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар хүн амын 3.4 хувь нь хамрагдсан. Одоогоор вакцинжуулалтын судалгааг тогтмол хийж байгаа бөгөөд шаардлагатай гэвэл дараагийн вакцинжуулалтыг зарлана" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батбаяр(139.5.218.122) 2022 оны 03 сарын 15

Больж үз вакцин хийлгэж болохгүй гэж дэлхийд зарлаж байхад юун тэнэг юм яриад байдаг бна 3 4 р тун хийлгээд эргэн тойрны хүмүүс давтан давтан өвдлөө Монголын эмч нар мэдлэг хомс баахан их зантай юу ч мэдэхгүй элементар юм мэдэхгүй өөрсдийгөө агуу гээд бодсон хүнийг харин алж чадна шүү одоо наад тэнэг вакцинаа больж үз

0  |  0
zochin(66.181.161.47) 2022 оны 03 сарын 15

saindaa hyansn yum bish,urgelj ogsono gej yu bhvede,jamaraa bagssn,virus dongoj ehlej bn,medleggui bol tom dugrah hereggui zz

1  |  0
Top