УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар байнгын хорооны хуралдааны үеэр өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Аливаа шинэтгэлийг хийхэд нэг зүйл тохиолддог. Би өөртөө ч гэсэн тэр шаардлагыг тавьдаг. Чи өөрийнхөө эрх мэдлийн алийг нь ашиглаж болох, болохгүй байна вэ гэдгээ тодорхойлно. Одоо манай намд ч байна. Дандаа өөрийгөө хамгаалж байна. Намайг хэн унагагчих бол, унахгүйн тулд яаж тойрон хүрээлэгчдээ бэхжүүлэх вэ гэдэг ч юм уу. Яаж эрх ашгаа хамгаалах вэ гэдэг нь номер нэг. Ах, дүү болон хамаатан садангаараа намын хороогоо дүүргэчихдэг. Тэрэнд ерөөсөө нийгэмд үйлчлэх, бусдын төлөө ажиллах асуудал бол зүгээр л ам, яриа. Чи алга болж болно гэдгийг огт ойлгодоггүй" гэв.
Түүнчлэн "Би УИХ-д суучихаад найман жил завсардаж болж л байна. Найман жилийн хугацаанд илүү их зүйлийг сурсан л байна. Гэтэл тэнд нэг Ерөнхийлөгч, намын хорооны дарга насаараа хийх гээд л зүтгээд байх юм" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Нэр усгүй яривал худлаа худлаа
battulgad shunald ni hyzgaar bhgui