Намын тамгаа хэнд байгааг ч мэддэггүй ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

-Намын тамга хэнд байгаа билээ, О.Цогтгэрэлд үү?!-

Монгол Улсын тав дахь төрийн тэргүүн Х.Баттулга намын гишүүнчлэлээ сэргээж, АН-ын даргын сунгаанд нэр дэвшсэн нь улс төрд, ялангуяа АН-ынханд гэнэтийн мэдээ байсан нь лавтай.

Тэгвэл өчигдөр /2022.03.17/ О.Цогтгэрэл даргатай АН-ын Дотоод сонгуулийн хорооноос Х.Баттулгад нэр дэвшигчийнх нь батламжийг гардуулж, сонгуульт ажлаа албан ёсоор эхлүүлэх "эрх"-ийг нь олголоо. Хэрэв тэр АН-ын даргын сунгаанд ялалт байгуулах аваас намын тамгаа С.Эрдэнэтэй булаацалдах дараагийн хүнээр хүссэн ч, эс хүссэн ч тодорно.

Сонирхолтой нь, АН-ын даргад нэр дэвшигч экс Ерөнхийлөгч Х.Баттулга намынхаа тамгыг хэнд байгааг мэддэггүй бололтой. Ямар сайндаа "АН-ын тамга хэнд байгаа вэ" гэх сэтгүүлчийн асуултад "Намын тамга хэнд байгаа билээ, О.Цогтгэрэлд үү" хэмээн хажуудаа зогссон хэн нэгнээс асууж харагдана билээ. 

Тэр одоог хэр нь намын тамга нь хэнд байгааг, хэн нь албан ёсны намын дарга вэ гэдгээ ч мэдэхгүй АН-ын даргын сунгаанд нэр дэвшсэн болж таарч байна.

Нөгөө талд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ өөрийгөө АН-ын албан ёсны дарга, тамгыг эзэмшигч хэмээн ярьж, О.Цогтгэрэл даргатай АН-ын Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулж байгаа АН-ын даргын сунгааг хууль бус гэж мэдэгдээд байна. 

Харин намынхаа тамгыг хаана, хэнд байгааг ч "мэдэхгүй" экс Ерөнхийлөгч Х.Баттулга ялалт байгуулж, АН-ын дарга болсон ч С.Эрдэнэтэй намын даргын суудал, тамга тэмдэгний хэрүүлийг үргэлжлүүлэх нь тодорхой байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.91.239) 2022 оны 03 сарын 17

Шаах гэж үзэлцээд шаалгуулчих үед, ккккк

0  |  0
Нэр ээ (70.93.178.224) 2022 оны 03 сарын 17

Хөгжилтэй хошин шог хэрүүлтэй ан \nдаргад дуртай хүмүүсийн тэмцэл

0  |  0
Top