УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган өнгөрсөн мягмар /2022.03.15/ гарагт хөшгөө нээлээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын хаврын чуулганыг нээж хэлсэн үгнээс "Мэдээллийн дайны эрин үед мэдэхгүйн гайд нэрвэгдэх, нийгмийн сүлжээний давалгаагаар нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж, хөтлөгдөж болохгүй” гэж ангийнхандаа захиж, сануулсан нь анхаарал татаж, өлгөж авах сэдвийн нэг байлаа.
Үнэхээр ч УИХ-ын дарга Г.Занданшатарын тодотгосон шиг өнөө цагт зэвсэг барьсан дайснаас илүү дэлгэцийн ард суугаа "сошиал"-чид илүү хор хөнөөлтэй байгаа нь үнэн билээ.
Ялангуяа сошиал медиа хүчтэй хөгжиж байгаа энэ цаг үед ямар ч төрлийн мэдээлэл хараа хяналтгүй, ямар нэгэн цензургүйгээр олон нийтэд хүрч байна. Энэ ч утгаараа тэр олон мэдээллийн үнэн, худал эсэхийг нь ялгаж салгаж ойлгоход ч бэрх болжээ.
Нөгөө талд энэ нь төлөвшиж амжаагүй уншигчид, олон нийтийг төөрөгдүүлж нийгмийн бухимдлыг улам л хурцалж, дэвэргэж байна. Үүнийг анзаарч харсан, цаг үеэ мэдэрсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын парламентын индрээс хэлсэн үгийг зүгээр нэг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж болохгүй юм.
Тэрбээр “Гадаад орчин эмзэг байгаа энэ үед монголчууд оюун санаа, үнэт зүйлийн эв нэгдэлтэй байж “Дайны хажуугаар дажин” гэгчээр буруу, зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, учир начрыг нв олоогүй байж яаруу гоомой дүгнэлт хийж, нийгэм хийгээд олон нийтийг өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна” хэмээн хэлсэн билээ.
Нэг үгээр сошиал медиагийн эрин зуунд мэдээллийн дайн улам л хорон болж, хүн хоорондын харилцаанаас хальж, улс үндэсний аюулгүй байдал, улс хоорондын харилцаанд ч асуудал дэгдээж болзошгүй эгзэгтэй нөхцөлд оруулж, энэ нь нийгмийн шаардлагаар ямар нэгэн зохицуулалт шаардлагатай болсныг харуулж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Ёстой шаана биз, оросыгоо өмөөрөөд сүйд үү. Беларус манайх 2 л путинг өмөөрч долоож байна, оросууд нь ч үзэн ядаад эхэлчихсэн байхад, модон шатар юу вэ.
их хурлын гишүүдийн хэдэн хувь нь хэрэг төвөгт орооцолдож төрийн мөнгө хулгайлж завшсан хэрэгт холбогдоод буйг чи өөрөө сайн мэднэ. ийм байхад иргэд дуугүй байх уу. овоо босгоогүй бол шувуу суухгүй гэдэгдээ. та нар өөрсдөө аятайхан бай эхлээд
Өөрсдөө ёс зүйтэй шударга л байл даа хулгай луйвар хийгээд байхаар иргэд дургүйцэх нь ойлгомжтой
Занданшатар АНУ аас машин болон бусад зуйлийг Монголын Торийн байгууллагуудад унэтэй шахаж ашиг олох зорилгоор явахдаа Улсаас томилолт авч сурах нэрээр Албан тушаал Энэ тэрээ урвуулан ашиглаж явахдаа замаар тэнэгтэж яваад машинд моргуулээд Тэнэг Болсон тэгээд одоо Монголын УИХ ын дарга болчихоод сууж байгаа, ийм байхад Монголчууд бид оодоо Явах уу, ийм зуйлийг л дор нь оорчилдог болвол сайнсан
Нийтийн сүлжээнд зөвхөн өөрийнхөө нэрээр ордог болгох хэрэгтэй. Нэг л эх оронч сайхан сайхан нэртэй нөхдүүд бичээд байх юм билээ