М.Ичинноров Дарханыг хогийн цэгтэй зүйрлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

“Хүний эрхийн хуульч” гэж өөрийгөө нэрлэсэн М.Ичинноров 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Дархан-Уул аймгийг үг сольсон хүн бүртээ шахам муучилж явна. Тэр “Дархан гэдэг хогийн газар ахиж нэр дэвшихгүй” хэмээн их л бухимдалтай ярих юм гэнэ. УИХ-ын сонгууль дөхөхөд зарим хүмүүсийн синдром хөдлөж, ялагдал хүлээж явсан гашуун үеэ санахаар байж яддаг бололтой. Ямартаа ч “хуульч” Ичинноровт энэ синдром маш хүчтэй илэрдэг байна. 100-аад мянган хүн оршин суудаг Дархан-Уул аймаг энэ эмэгтэйн цуурч байгаагаар хогийн цэг юм уу, түүнийг орон нутгийн төлөөллөө болгохыг хүсээгүй Дарханчууд хогийн хүмүүс юм уу. Америкт мэдлэг боловсрол эзэмшсэн, их мундаг гэх энэ эмэгтэйн үгсийн санд “хогийн” гэдэг үг тийм чухал байр суурьтай юм уу. Яг үнэн чанартаа М.Ичинноров байр бүхний орцны үүдэнд “Намайг манай өрсөлдөгч “муулсан”. Би тэдэнд ямар гэм хийсэн юм” гээд уйлж явсан. Үүнийх нь төлөө Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top