ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ӨЛЗИЙТЭЙ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

2022.03.18 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 15

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН мэнгэтэй ЦАГААН МОРЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 07.00-19.01
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Төмөр

Энэ нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, цэргийн үйл, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top