"Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсгээс ЮУ Ч ХҮЛЭЭХ хэрэггүй

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

УИХ-ын даргын захирамжаар "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан Ажлын хэсэг хуралдахаас өөр гавьяа байгуулсангүй, тодорхой үр дүн харагдсангүй.

Үнэхээр ч "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсгээс юу ч хүлээгээд хэрэггүй гэдгийг бүрэлдэхүүнд нь багтсан зарим гишүүн нь сануулж, хүлээн зөвшөөрч эхэллээ.

Тухайлбал, "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсэг гарсан. Бүрэлдэхүүнд нь намайг оруулсан. Би өмнө нь хэлсэн. Ажлын хэсэг юу ч хийхгүй. Учир нь, Ажлын хэсэг "Хөгжлийн банк"-ны материал үзье гэхээр материалыг нь хууль хяналтын байгууллага аваад явчихсан байгаа. Дээр нь Ажлын хэсэг очоод тэр компанийн хувийн нууцад халдаад данс, тооцоог нь үзэж болохгүй. Мөрдөн байцаагч шиг энэ зээлийг авахдаа танай компанид ямар улстөрчийн нөлөө орсон гэж асууж чадахгүй. Энэ ч утгаараа Ажлын хэсэг шүдгүй арслан шиг байгаа. Түр хороо байгуулах ёстой гэж анх би хэлсэн. Түр хороонд тодорхой эрх мэдэл байдаг. Мөрдөн шалгах, гэрчээр байцаах, нотлох баримт цуглуулах зэрэг олон эрх бий" гэх тайлбарыг өнөөдөр /2022.03.17/ хэвлэлийнхэнд өглөө.

Уг нь, улс төрд нөлөө бүхий нөхөд өөрсдийн хамаарал бүхий компаниараа дамжуулж "Хөгжлийн банк"-наас их хэмжээний зээл авсан ч эргэн төлөөгүй, зарим нэг нь авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдож, нэрс нь эхнээсээ ил болсон. Тэдгээр чанаргүй зээлдэгчид авсан зээлээ төлөх нь төлж, хуулийн байгууллагад шалгуулах нь шалгуулж, шүүхдэх нь шүүхдэлцэж байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн.

Гэхдээ тэр бүхнээс илүү олон нийт УИХ-аас томилсон "Хөгжлийн банк"-ыг  шалгах Ажлын хэсгийнхнээс их зүйл хүлээж, тэр хэрээр найдвар тавьж байв. 

Харамсалтай нь, өөрсдийгөө "шүдгүй арслан" гэж тодорхойлсон "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсгийнхнээс юу ч хүлээх хэрэггүй гэдэг нь тодорхой болж байх шиг байна. Хэдийгээр тэд энэ сарын 29-нд Төрийн ордонд "Хөгжлийн банк"-ны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон ч түүнээс өөр тэр гээд хэлчих тодорхой үр дүн харагдсангүй. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(202.21.97.90) 2022 оны 05 сарын 27

хөгжлийн банк гэдгийг байгуулж мөнгө хулгайлах төлөвлөгөө боловсруулсан мөнхөө гуайн хүү фортуна батбаяр ыг шоронд хийх хэрэгтэй

0  |  0
Зочин(59.153.113.106) 2022 оны 03 сарын 18

Элбэгдорж инээгээд л явж байна. Хөгжлийн банкыг цөлмөсөн этгээдүүдийн цаана тэр хүн байгаа. Эрдэнэтийн 49 % луйварт олон хүнийг оролцуулж, улсаас мөнгө зээл гаргуулж, хувийн хөрөнгө шигээ үрэн таран хийсэн тарвагыг барьж шоронд хийхгүй бол өрөө төлүүлж чадахгүй.

0  |  0
Иргэн(66.181.188.158) 2022 оны 03 сарын 17

МАНАН байгаа цагт юу ч өөрчлөгдөхгүй. Монголын улс төрчид хошгиртол ярихаас

0  |  0
Зочин(64.119.18.153) 2022 оны 03 сарын 17

Б.Батэрдэнэ, Х.Даваасүрэн хоёр худлаа гарууд. Сүржигнэж сүржигнэж эцэст Оюу Толгойг Рио Тинтод бүр мөсөн өгсөн. Үнэндээ өөрсдийнхөө ”А” үсэг ч үгүй юмыг нэвт мэддэг гэж жүжиглэж сурсан улс...

0  |  0
a(103.57.95.131) 2022 оны 03 сарын 17

Ulaanbaatart baidag AVTO baazuudaas AVTO KAMBINAT hogiin hulgaichuud aaraa aldart ai

0  |  0
irgen(124.158.95.139) 2022 оны 03 сарын 17

Ene heden ajliin heseg gej nerlegdsen mahan tolgoinuud yuch hiihgui! Oorsdoo idej uuhad ni orson ulsuud negniigaa barij ogloo yu?

0  |  0
ард түмэн(202.126.88.174) 2022 оны 03 сарын 17

Энэ хэдэн нүүр амаа татууосан аальгүй өвгөдөөс юм гарахгүй ээ гал худлаа цаг алдаж бна

1  |  0
Зочин(202.9.47.17) 2022 оны 03 сарын 17

Доор бичсэн хүн зөв хэлжээ. ХХБ-ийг шалгуураар хуучин Голомт банкинд бсан Ө.Ганзориг, Ард банкны Ч.Ганхуяг зэрэг чадвартай банкны хүмүүсийг оруулж АН-ын УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг хамт хийлгэвэл зүгээр юмсан.

0  |  0
ЗОЧИН(64.119.20.167) 2022 оны 03 сарын 17

хулгайч хулгайчаа барина гэж.

1  |  0
Zochin(202.9.41.14) 2022 оны 03 сарын 17

Bat.tumur biluu ter davharaa hiilgesen alag nuden avgai bol estoi yij hiihgui dee. Harin esregeeree nuun daragdiulj zeel avsan nuhudtei neg tald yavj magadgui mungunuus bolj davharaa hiilgesen alag nudee uguhuus ch butsahgui avgai shdw

1  |  0
Top