УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна.
Хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Ингэхдээ Удирдах зөвлөлийн хурлаас оруулж буй доорх саналуудыг хэлэлцэж байгаа аж.
Хаврын чуулган нээлтээ хийсэн өдөр /2022.03.15/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Тус хурлаар Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцээд, зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн асуудал үүссэн аж ахуй нэгжийн ажлыг нь явуулах, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, мөнгө угаасан байж болзошгүй зээлдэгчдийг хуулийн байгууллагаар даруй шийдвэрлүүлэх, Хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн гуравны нэгийг эзэлж буй төрийн өмчит компаниудыг зээлийг даруй төлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )