-Зургаан жилийн өмнө Н.Энхбаяр "МАН-тай нэгдэхгүй. МАН татан буугдаад манай намтай нэгдэж болно" хэмээн хэлж байлаа-
Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнийг сонгох их сонголтын өмнөхөн Н.Энхбаяр сонголтоо хийж, эрх баригч намд дагаар орсон. Ингэснээр түүний толгойлж байсан МАХН улс төрөөс нэг мөр зодог тайлж, тус намын гишүүд, дэмжигчид Н.Энхбаярыгаа дагаж МАН-ыг түшсэн билээ.
Харин улс төрөөс Н.Энхбаяр бус нам нь зодог тайлсанд зарим нэг нь дургүйцлээ илэрхийлж, Н.Энхбаярыг орхиж байлаа.
Тухайлбал, МАХН-ын дэд даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрх баригч намтай нэгдэх Н.Энхбаярын сонголтыг эс хүлээн зөвшөөрч, сөрөг хүчин АН-д элссэн. Үүнээс өмнө Н.Энхбаярт олон жил зүтгэсэн УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү хүртэл намаа орхиж, АН-ын хаяаг бараадсан юм.
Тэгвэл одоогоос яг зургаан жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр "МАН-тай нэгдэхгүй. МАН татан буугдаад манай намтай нэгдэж болно" хэмээн ярьж байжээ.
Түүнээс таван жил хүрэхгүй хугацааны дараа МАН биш эсрэгээрээ МАХН татан буугдав. Өөрөөр хэлбэл, МАХН гэж улс төрийн гуравдагч хүчин байхад Н.Энхбаяр даргаар нь ажиллаж байлаа.
Сэтгэгдэл ( 3 )
Нэг гишүүний мандалын үнэтэй нам ббайж
Н.Энхбаяр бол цайсан луйварчин даа. Ямарсайндаа л Авилгалын Загалмайлсан Эцэг гэгдэх билээ.
Эрхэс гуай, чамайг байнга ажилтай байлгаж буй Н.Энхбаярт баярлаж яв