ХАРАХ ӨНЦӨГ: Нийслэлийн иргэдийн хандлага өөр болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 27

Хотоос газар чөлөөлөлт, зохион байгуулах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа тухай мэдээ мэдээлэл хаа сайгүй байна.

Нөгөө талаар иргэдийнхээ өмчид халдаж байгаа гэх шүүмжлэл ч дагах болов. Чухам үүнийгээ хэрхэн зохицуулж байгаа тухай албан ёсны мэдээлэл бол алга. Хотын удирдлагуудын зүгээс хэлж байгаагаар бол өнгөрөгч 2021 онд газар чөлөөлөлт, ногоон байгууламжийн ажил гээд олон зүйл хийсэн байна. Тухайлбал өнгөрсөн жил 1000 орчим гарааш буулгасан бол энэ жил 4860 орчмыг буулгана гэх мэдээлэл өгнө лээ.

Энэ бол амаргүй ажил. Зарим газар нь шөнө нь гараашаа буулгаад, өглөөнөөс нь тохижилтоо хийж эхлэх хэрэгтэй болдог аж. Хэмжээ багатай газрыг дор нь буулгаад цэвэрлэх ёстой бол зарим газарт маргаан гардаг. Ногоон байгууламжтай, ая тухтай орчныг л бүрдүүлэх үүрэг, чиглэлийг дүүргүүд болон бусад харьяа байгууллагууд аваад, ажилдаа орж байгаа аж. Улаанбаатар хотын хувьд 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Иргэнд ээлтэй байх, иргэн ажлын байртай байж, орлоготой байх талаас нь олон зүйл төлөвлөсөн гэдгээ дурдсан.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчил бүхий гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийн 1556 объектыг чөлөөлж, 43 байршилд тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бөгөөд дөрвөн байршилд тохижилтын ажлыг хийж дуусгажээ.

Нэг зүйл байсан нь иргэд олон жил нэг газарт гарааш ч юм уу, ТҮЦ, зогсоол байгуулчихсан, түүнийг нь хуулийн дагуу хөндөх гэхээр “Биднийг дарамталж, хуулиар далайлгалаа” гэдэг байсан бол өнөөдөр байдал өөрөөр эргэжээ. Бүр тэмцэл өрнүүлдэг байв даа.

Учир нь эмх замбараагүй төлөвлөгдсөн хотынхоо нөхцөл байдлыг ойлгож, хотоос хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжих болсон нь сайшаалтай. Түүнээс бус урьд өмнө шинээр зураг төсөл нь гараад зам, барилга барих гэхээр зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй нь хамаагүй гэдийгээд суучихдаг байв. Харин өнөөдөр, иргэн бүр нийслэл хотынхоо өнгө төрх болон бусад зүйлд эерэг ханддаг болсон тухай хотын удирдлагууд ярьж байна. Нэгэнт замбараагүй төлөвлөсөн хотыг байгаа нөхцөлд нь уялдуулан тохижуулахаас өөр аргагүй байдалд нэгэнт үүссэн. Тэгэхээр хэтдээ оронсууцжах, цэцэрлэгжих ажлыг иргэн бүр л дэмжиж байж урагшаа явуулна уу гэхээс хэчнээн бодлого, захирамж гараад ч цаг хугацаа алдахаас өөрцгүй гэдгийг ойлгож байгаа бололтой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.193.128) 2022 оны 03 сарын 27

Газар чөлөөлөх зөв шүү дуртай нэгэн нь хашаа хатгаал,түц буулгаал байх нь арай дэндүү дураараа байгаагийн шинж.ТҮЦ АЖЛУУЛДАГ ХҮМҮҮС ДОТРОО ШЭЭС БААГААД ОРОЙ БОЛОХООР ГАРГАЖ ХАЯЖ БАЙГАА НЬ ОРЧИН БОХИРДУУЛ ХАА БАЙГАА ГАЗРАА ЖОРЛОН БОЛГОЖ БАЙГАА НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙНА.ИЙМ УЧРААС ТҮЦ, ХАШАА ГРАЖИЙГ БУУЛГАХЫН 100% ДЭМЖИЖ БАЙНА ЗӨВ АЖИЛ. ДЭЭР БАС НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА БАЙСАН Э.БОЛОРЧУЛУУН ЭНЭ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ ХОТ САЙХАН ЧӨЛӨӨТЭЙ БОЛЖ БАЙЛАА

0  |  0
Top