Д.Ганбат: "Хөгжлийн банк" анхнаасаа хуулийн дагуу ажиллаж чадаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.03.21/ хурадлаа. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон АН-ын дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгт, Хяналт шалгалтын тухай хуулийн талаар мэдээлэл авлаа. Хоёрт, "Хөгжлийн банк"-ны асуудлын талаар мэдээлэл сонслоо. Өнөөдөр сөрөг хүчин шаардлагын хэмжээнд ажиллахгүй байна гэж яригддаг. Энэ Хяналт шалгалтын тухай хуулиар ард түмэн парламентаар дамжуулж хяналт тавих эрх нээгдсэн. Энэ хуулиар нийт 19 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан санал санаачилга гарвал Хяналт шалгалтын хороог нэг асуудалд байгуулах боломжтой гэх заалт тусгасан. Үүний гуравны нэг нь цөөнхийн бүлгээс байна гэж заасан" гэв.

Түүнчлэн "Хүн бүр "Хөгжлийн банк"-ны асуудлыг ажиглаж байна. Ажлын хэсэг нь мэдээлэл өгсөн байна билээ, манайхаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажиллаж байна. "Хөгжлийн банк" байгуулагдсан цагаасаа хуулийн дагуу ажиллаж чадаагүй. Монгол Улсыг хөгжүүлэхгүй юм шиг ажилласан. Дөрвөн удаа шалгалт явуулсан ч бүгд нууцын зэрэглэлтэй байсан юм байна" гэх товч мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
40-н бидон(192.82.68.238) 2022 оны 03 сарын 22

энэ хүн бидон хийдэг

0  |  0
Иргэн(59.153.113.73) 2022 оны 03 сарын 21

Энэ нөхөр юу хийдэг хүн юм бол.

0  |  0
Top