УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.03.21/ хурадлаа. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон АН-ын дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн чуулганаар Эдийн засгийн хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Энэ хоёр яамыг их чухал хэрэгтэй гэж байгуулсан ч өнөөдрийг болтол сайдыг нь томилоогүй байна. Сайдыг нь өөр хоёр яамны сайд нар түр орлон гүйцэтгэж байна. Б.Жавхлан, Л.Энх-Амгалан сайд нарын яамд нь ажил ихтэй байдаг. Гэтэл өөр яамыг хавсарч ажиллана гэдэг бол хангалтгүй. Тиймээс энэ хоёр яамныхаа сайд нарыг томилооч ээ гэдэг шаардлагыг тавьж байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 1 )
ene kachin abgai sots ued erdem bolobsrol olson bj hugin 2 nuur gargaj jujigleed