УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.03.21/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв.
Тэрбээр "УИХ-ын гишүүд хөдөө, орон нутагт ажиллахад хэд, хэдэн бэрхшээл болон тулгамдаж байгаа асуудал байна гэж ярилцлаа. Нэгт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын асуудал байна. Үрийн нөөц, бордоотой холбоотой бэрхшээл тулгарах нь. Өнөөдрийн хуралд Засгийн газрын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцууллаа. Ерөнхий сайд хөдөө, орон нутагт ажиллаж байгаатай холбогдуулан дөрөв, таван сайд байсангүй. Хоёрт, малын шүлхий өвчин, ноолуур бэлтгэлтэй холбоотой асуудлыг хөндлөө. Төрийн албан хаагчийн цалин зэрэг 10 гаруй асуудлыг гишүүд ярьж, сайд нараас мэдээлэл авлаа" гэх мэдээллийг өгөв.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Танай нам бүлгийн хурал дээрээ үнийн өсөлтийн талаар ярилцав уу?
-Үнийн өсөлтийг бүгд мэдэж байгаа. Бүгд бие махбодиороо мэдэрч байна. Учир нь, нэг талаараа орж ирдэг импорт эрс багассан. Импортоор орж ирдэг хэд, хэдэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тэр нь шатахууны үнэ. Тэгэхээр Монголоос шалтгаалахгүй байгаа юм. Шатахууны үнэ бол шууд Орос, Украины дайнтай холбоотой нэмэгдсэн.
-Шинээр байгуулсан хоёр яамны сайд нарыг яагаад томилохгүй байна вэ?
-Үндсэн хуулиар Засгийн газрын сайд нь хэн байх вэ гэдгийг томилдог хүн нь Ерөнхий сайд өөрөө. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал юм. Ямар шалтгаан нөхцөлөөс болж томилохгүй байгааг Засгийн газраас тодруулсан нь дээр байх.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ хүн юугаа мэдэх вэ дээ Яаж дахин сонгогдох вэ гэж бодож бга дахин бүү сонго
Ene odoo yugaa medehev de huurhii dahij yaj songogdoh ve gej l bodoj bgaada dahin buu songo