УИХ дахь МАН-ын бүлэг долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг. Энэ долоо хоногийн бүлгийн хурлаар гишүүдийн тойрогт ажилласан тайланг хэлэлцсэн байна. Бүлгийн хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар хэвлэлийн хурал хийсэн билээ. Энэ үеэр маш олон сэдвээр сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд ам.долларын нөөц байгаа эсэх, ОХУ-руу ам.доллар гаргаж байгаа эсэх асуудлаар дараах мэдээллийг өглөө.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Гадагшаа хил гаалиар бэлэн мөнгө гаргах хориотой. Үүний дагуу хатуу хяналт тавьж байгаа. Агаар болон авто зам, төмөр замаар ам.доллар гадагш гарч байгаа гэдэг нь худлаа. Хил гааль ямар ч хэлбэрээр ам.доллар гаргахгүй. Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт маш багассан. Арваннэг, арванхоёрдугаар сард экспорт бүрэн хаагдсан. Зэс, төмрийн хүндэр, алт гурав галт тэргээр гарч байна. Нүүрс өдөрт 300-400 орчим автомашин гарч байна. Экспорт сайн байвал валют сайн орж ирдэг. Өнгөрсөн 2,3 жил экспорт хаагдсантай холбоотойгоор ам.долларын тухайд үүсч байгаа нөхцөл байдал бий.
Сэтгэгдэл ( 0 )